
Жирэм нь үүлэн тооцоололд суурилсан eWork буюу бидний хэлж сурснаар цахим оффисийн систем юм. Энэхүү систем нь цаг хугацаа орон зайнаас үл хамаарч хамтран ажиллагсадтайгаа цахимаар ажлаа хийх боломжийг олгодог. Тус системд төлөвлөгөө, төслийн удирдлага, үүрэг даалгавар, хурлын удирдлага, бичиг баримт, хууль дүрэм, кайзен, мессенжер гэх мэт байгууллагын харилцаанд хэрэгтэй бүх зүйлсийг нэг дор багтаасан оффисын ухаалаг шийдэл юм.
Үүлэн тооцоолол гэдэг нь компьютер болон бусад ухаалаг төхөөрөмж дээр програм хангамжийн тусламжтай дундын өгөгдөл, мэдээллүүдийг интернэт орчноор дамжуулан боловсруулдаг технологи юм.
Тус систем нь өнгөрсөн, одоо, ирээдүйд болох үйл явдлуудыг цэгцтэй, хялбараар харуулахаас гадна шаардлагатай мэдээллүүдийг ухаалагаар мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл зарим шаардлагатай мэдээллүүдийг хүний оролцоогүйгээр шинжилгээ хийн боловсруулж хэрэгтэй хүмүүсд мэдээллэх болно.
Цөөхөн тооны ажилтантай байгууллагаас эхлээд олон салбар нэгж бүхий томоохон байгууллагууд ашиглах боломжтой. Тус систем нь танай байгууллагын мэдээллийн урсгалыг илүү хурдан, илүү цэгцтэй, илүү ухаалаг болгож харилцааг цоо шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Тус үйлчилгээг ашиглаж буй хэрэглэгчийн тоогоор төлбөр тооцогдоно. Энэ нь систем болон сервер ашиглалт, сургалт, засвар үйлчилгээ, хөгжүүлэлт багтсан үнэ болно. Өөрийн байгууллагт тохирох үнийг үнийн санал хэсгээс харна уу!
Манай байгууллага системийн хөгжүүлэлт болон үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллах бөгөөд өөр ямар нэг нэмэлт төлбөр байхгүй. Хэрэглэгч байгууллагууд зөвхөн интернэт холбогдсон байхад хангалттай.
Харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тааруулан нэмэлт өөрчлөлт хийх боломжтой.