
Хэрэв танай байгууллага тус системийг ашигладаг бол шинээр бүртгүүлэх шаадлаггүй. Гаднаас /ямар нэг үйлдэл хийх хэрэггүй/ хүсэлт явуулах боломжгүй тул байгууллагынхаа админд хандана уу! Байгууллагын админ таныг урьсан хүсэлт илгээсэний дараа та имэйл хаягаа шалгаж баталгаажуулах линк нь дээр дарж байгууллагтайгаа нэгдэнэ үү.
Бид асар хурдтай хөгжиж буй мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж илүү хурдан, илүү бүтээмжтэй ажиллахын тулд өөрийн хэрэгцээнд тохирсон дэвшилтэд технологи ашиглах зайлшгүй шаардлага бий болсоор байна. Бид дээрх шаардлагуудыг хангасан байгууллагын дотоод үйл ажиллагааг цахимаар удирдан явуулах ЖИРЭМ ухаалаг оффисын шийдлийг санал болгож байна.
Нүүр хуудсанд байрлах шинээр бүртгүүлэх хэсгийн мэдээллийг үнэн зөв бөглөж бүртгүүлэх товчлуур дээр дарна. Бүртгүүлсэн имэйл хаягаа шалгаад баталгаажуулах линк нь дээр дарна. Та байгууллагынхаа үндсэн админ болох бөгөөд тохиргоо цэс рүү орж хэрэглэгчийн тохиргоо хэсгээс шинээр бусад гишүүдээ урьна уу!
Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг хурдан шуурхай гүйцэтгэж, өндөр сэтгэл ханамж төрүүлэх нь бидний гол зорилт юм. Тус системийг ашиглаглаж байгаа болон шинэ хэрэглэгчиддээ зориулсан тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан ашиглаж байна. Тухайн байгууллагын түвшинд тааруулан сургалтуудыг үнэ төлбөргүй явуулдаг.
Жирэм нь вэбд суурилсан технологи тул нэмэлт үйлдэл хийхгүйгээр шинэчлэлтүүдийг шууд ашиглах боломжтой байдаг. Тус системийн хэрэглэгчид өөрчлөлт болон шинэ модулиудыг нэмэлт төлбөргүйгээр ашиглана. Харин гар утасны хувилбарыг шинэ хувилбар гарсан дариуд шинэчлэлт хийж байх шаардлагатай.
Цаг хугацаа өнгөрөх тусам мэдээлэл улам бүр нэмэгдэж үнэ цэнэтэй болдог. Мэдээлэл нь байгууллагын өмч бөгөөд аливаа шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд тухайн ажилтаны ажиллах хугацаанд бүртгэгдсэн мэдээллийг хадгалж үлдэх шаардлагатай гардаг. Байгууллагын админ ажлаас гарсан хэрэглэгчийн бүртгэлийг идэвхигүй болгосноор уг хэрэглэгч систем рүү нэвтрэх эрхгүй болох бөгөөд хийгдсэн бүх үйлдлүүд системд хадгалагдаж үлдэх болно.