Бид хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалах асуудалд нухацтай хандаж дараах арга хэмжээнүүдийг тогтмол авч хэрэгжүүлэн ажилладаг. Үүнд серверийн хамгаалалт, мэдээлэл дамжуулалт, мэдээллийн нөөцлөлт, нууцын журам зэрэг багтана.

Манай сервер комьютерүүд тусгай зориулалт бүхий дата төвийн дэд бүтэц дээр байршдаг. Зориулалтын дата төв дээр байршуулснаар техникийн шаардлага бүрэн хангасан орчинд, тасалдалгүй өндөр хурд бүрий интернэээр хангагдахаас гадна байгалийн гамшиг, цахилгааны тасалдал, хулгайд алдах зэрэг эрсдлээс бүрэн хамгаалагдсан.

SSL сертфикат нь сервер болон хэрэглэгчийн хооронд дамжуулж буй мэдээллийг нууцлан, хэрэглэгчдэд нууцлагдсан тухай баталгаажуулалт хийж өгдөг. Бид таны мэдээллийг Comodo Group Inc-ын 128 битийн түлхүүрээр шифрлэн мэдээллийг дамжуулж байна.

Сервер дээрх мэдээллийг тогтмол хугацаанд автоматаар нөөцөлдөг бөгөөд шаардлага гарсан үед сэргээн ашиглах боломжтой. Мэдээллийг нөөц серверүүдэд хадгалахаас гадна Amazon болон Google-ын дата төвүүдэд давхар нөөцөлдөг.

Хувь хүний үйлдлээс хамаарч гарч болох эрсдлийг багасгах үүднээс байгууллагын дотоод нууцын журмыг чанд мөрдөж ажилладаг бөгөөд хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьдаг. Серверт нууцын журманд заасны дагуу зөвхөн зөвшөөрөгдсөн админ хэрэглэгч нэвтрэх эрхтэй. Админ хэрэглэгчийн нууц үгийг тогтмол хугацаанд өөрчилж шинэчилдэг.

Устгах
Түр хаагдсан